Storyclad-ийн тухай
“Storyclad” гэдэг нь “түүхээр хувцасласан” гэсэн утгатай үг. Энэ нь 1800-аад оны сүүлээр баригдсан “ironclad” буюу төмрийн бүрхүүлтэй байлдааны хөлөг онгоцны жишээнээс сэдэвлэсэн нэр томьёо юм. Тэр үед шинээр бүтээсэн их бууны тэсрэх сумнууд модон хөлөг онгоцыг хялбархан устгаж эхэлсэн тул усан онгоцны үйлдвэрлэгчид хариу арга хэмжээ авч, төмрийн бүрхүүлтэй хөлөг онгоцуудыг барьжээ. Энэ төмөр хугатай хөлөг онгоцууд дайсны хэдэн арван сумны цохилт тэсвэрлэж, эргийн цайзыг хүртэл шууд тулалдаанд ялж чаддаг байлаа. Тэд тухайн үеийн дайн тулаанд хувьсгал хийв.
Үүний нэгэн адил Storylad нь Сатаны эсрэг тулалдаанд уншигчдынхаа сүнслэг хуяг дуулгаг бэхжүүлэх зорилогтой юм. Диавол бидний Бурханд итгэх итгэлтийг булааж, цөхрөлд хүргэнэ гэж хичнээн найдаж байсан ч Бурханы хүч чадал, нигүүлслийн тухай түүхээр хувцасласан итгэлийн эсрэг тэр чадал тамиргүй билээ.
Эдгээр түүхүүд таныг Христийн төлөө хүчирхэг болгох болтугай!
.
Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин… тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.
Ефес 6:12